|
|
|
"Хайрцгаасаа гарах хамгийн цөөхөн аргуудын нэг нь өөрийн замыг бүтээх юм.
- Жефф Безос |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 47,911.16 нэгжид хүрч 0.60 хувийн бууралттай хаагдлаа.
- Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 8 сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.9 (27.3%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.8 (39.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.8 (53.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
- Төгрөгийн хадгаламж 2024 оны 8 сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 207.9 (1.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.8 (39.8%) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 17.4 (86.0%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.8 (14.0%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 33.4 (0.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 656.9 (12.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- DJIA болон S&P 500 индекс нар бүх цаг үеийн дээд түвшнийгээ өнгөрөгч 7 хоногт дахин шинэчилж тогтоолоо. Зах зээлийн өсөлтөд БНХАУ-ын бодлого тодорхойлогчдын зүгээс эдийн засгаа дэмжих хэд хэдэн бодлогын арга хэмжээг танилцуулсан, АНУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулсны нөлөө болон хиймэл оюун ухааны салбарын ирээдүйд хөрөнгө оруулагчид өндөр итгэл хүлээлгэж байгаа нь гол нөлөөг үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн компаниудын хувьцаанууд хамгийн өндөр өндөр өсөлтийг өнгөрөгч 7 хоногт үзүүллээ. intel компанийг худалдан авах боломжит хэлцэл технологийн компаниудын хувьцааны ханшид эерэг нөлөө үзүүллээ.
- Бидний хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотой хөрөнгийн зах зээлд өндөр савлагаа орж ирэх боломжтой гэж үзэж байна. Түүхэн үзүүлэлтүүдийг харвал сонгуультай жилийн сонгуулийн өмнөх саруудад зах зээлд хүчтэй савлагаа орж түүний дараа савлагаа намждаг зүй тогтнол ажиглагдаж байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нарын хоорондох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны 11 сарын 5-ны өдөр эхэлнэ. Улс төрийн судалгааны төвийн эмхэтгэсэн санал асуулгуудын дүнгээс үзэхэд сүүлийн байдлаар К.Харрисыг сонгогчдын 49.1 хувь нь дэмжиж байгаа бол Д.Трампыг 47.1 хувь нь дэмжиж байна.
- АНУ-ын 8-р сарын хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) жилийн өмнөх мөн үеэс 2.2 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2021 оны 2 сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм. АНУ-ын төв банкны урт хугацаатай зорилт болох 2.0 хувьтай харьцуулахад инфляцын хэмжүүр болдог тус үзүүлэлт нь бодлого тодорхойлогчдын зорилтот түвшинтэй тун ойрхон байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Бодлогын хүү буурах хүлээлт зах зээлд нэмэгдсэний улмаас Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.10 хувь, STOXX Europe 600 индекс 2.69 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын зүгээс мөн эдийн засгаа идэвхжүүлэх багц бодлогын арга хэмжээг танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.
- Евро бүсийн 9-р сарын бизнесийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд бууралттай гарлаа. Тодруулбал, Евро бүсийн үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх 9-р сарын PMI 44.8, үйлчилгээний салбарын идэвхжилийг илэрхийлэх 9-р сарын PMI 50.5-д хүрч тус тус бууралттай хаагдлаа. Парисын Олимп дууссанаас үүдэлтэй үйлчилгээний салбарын идэвхжил бууралттай байна. (Жич: PMI үзүүлэлт 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
- Шведийн Риксбанк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 3.25 хувь болголоо.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 5.58 хувь, TOPIX индекс 3.73 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Токио хотын 9-р сарын суурь инфляцын түвшин 2.4 хувиас 2.0 хувьд хүрч буурлаа.
- Япон улсын шинэ Ерөнхий сайдын албан тушаалд Шигэрү Ишиба эрхэм томилогдохоор боллоо. Тэрээр Япон улсын төв банкийг Мөнгөний хатуу бодлого баримтлахыг дэмжих үзэл баримтлалтай бодлого тодорхойлогч юм.
- 9 сарын 19-20-д болсон Япон улсын төв банкны мөнгөний бодлогын хурлаар бодлого тодорхойлогчид бодлогын хүүг 0.25 хувьд хэвээр үлдээсэн билээ. Түүнээс хойш Төв банкны ерөнхийлөгч ямар нэгэн дохио өгөөгүй байгаа ба дараагийн шийдвэрийг зах зээл, эдийн засгийн төлөв байдлыг харгалзан үзэж байж гаргана гэсэн байр суурьтай байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын бодлого тодорхойлогчдын зүгээс эдийн засгаа дэмжих хэд хэдэн бодлогын арга хэмжээг танилцуулсны улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өндөр өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 12.81 хувь, CSI 300 индекс 15.70 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. CSI 300 индексийн өнгөрөгч 7 хоногийн өсөлт нь 2008 оноос хойших хамгийн өндөр 7 хоногийн өсөлт боллоо.
- БНХАУ-ын төв банк банкнуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 50 суурь нэгжээр буурууллаа. Энэ нь төв банкны зүгээс 2024 онд банкнуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 дахь удаагаа бууруулж буй үзүүлэлт болж байна. Мөн дунд хугацааны зээлийн хүүг 30 суурь нэгжээр бууруулж 2 хувь болголоо. Энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр хувиар хүүгээ бууруулсан тохиолдол болж байна. Мөн 2 дахь удаагийн ипотекийн зээлээр орон сууц худалдан авахад шаардагдах урьдчилгаа төлбөрийн харьцааг 25 хувиас 15 хувь болголоо.
- БНХАУ-ын бодлого тодорхойлогчид 2024 онд эдийн засгаа 5 хувиар өсгөх зорилтоо биелүүлэхийн тулд шаардлагатай төсвийн зардлыг зарцуулна гэсэн мэдэгдэл хийлээ. Мөн 2 их наяд юанийн бонд босгох төлөвлөгөөтэй байгааг албан бус мэдээллийн эх сурвалжууд дурдаж байна.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.00 хувиас 6.50 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.70 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.86 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 10.50 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД 2024.09.27
“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох бүртгэлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад “Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.
Дэлгэрэнгүй |
|
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “JIAYOU INTERNATIONAL LOGISTICS” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2024.09.24 “Монголын хөрөнгийн бирж” ХК олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын "Jiayou international logistics" Co.,Ltd-ийн удирдлагуудыг (2024.09.20) хүлээн авч уулзлаа.
Албан уулзалтад биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Уул уурхайн арилжаа, бүртгэлийн газрын захирал С.Ариунсанаа болон "Jiayou international logistics" Co.,Ltd-ийн ТУЗ-ын гишүүн, Дэд захирал Танг Ши Лүн, Дэд захирал Зоү Ди, ӨМӨЗО дахь салбарын Гүйцэтгэх захирал Ванг Бэн Ли, Монгол Улс дахь “Жасмон Ложистикс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жао Яанг, Дэд захирал Ц.Ариунболд нар оролцсон бөгөөд талууд цаашдын хамтын ажиллагааны зарчим, хүрээг тодорхойлж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Дэлгэрэнгүй |
|
|